
Урд хөршид болдог рок хөгжмийн томоохон наадмын нэг болох “Woodstoск”-т Монголоос хоёр хамтлаг оролцох урилга авчээ. 17 дахь удаагийн наадамд манай улсаас “Харанга”, “Никитон” хамтлагийнхан урилгаар оролцох бөгөөд өнөөдөр Шанхай хотыг зорилоо. “Харанга” хамтлагийнхан урд хөршийн рокеруудад хуучны рок дуугаа сонирхуулах бол “Никитон”-ынхон “Үүлэн үст”, “Нандин шүтээн” цомогтоо багтсан дуунаасаа хүргэх гэнэ. ““Woodstoск”-т наадам энэ сарын 21-нд эхэлж гурав хоног үргэлжлэх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/