
Соёл урлагийн их сургуулийн Тайз дэлгэцийн урлагийн сургуульд энэ жилээс урлаг судлаач, шүүмжлэгч, кино жүжгийн зохиолч, кино найруулагч мэргэжлээр оюутан элсүүлдэг болжээ. Өнгөрсөн зуунд Кино үйлдвэрийн том бааз суурийг ашиглан уран бүтээлчид мэргэшиж боловсордог байсан бол сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлчдэд зориулсан тусгай сургалт үгүйлэгдэх болсон аж. Тэгвэл ирэх намраас урлаг судлаач, шүүмжлэгч,кино жүжгийн зохиолч, найруулагч мэргэжлээр залуус мэргэжил эзэмшиж дөрвөн жилийн дараагаас кино урлагийн салбарт хүчин зүтгэх нь. Тайз дэлгэцийн урлагийн сургуульд “Аравт" киноны найруулагч Д.Золбаяр, утга зохиол шүүмжлэгч, зохиолч П.Батхуяг нар багшлах аж.
24tsag.mn