
Өвөрхангай аймгийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрынхан эсгийний баяр хийхээр болжээ. Хужирт сумын Нарийнгол гэдэг газарт энэ сарын 22-нд болох энэ баярын үеэр хонь хяргах, унгас савахаас эхлээд эсгий хэрхэн хийдэг, Монголын нүүдэлчин ард түмэн мал сүрэгтэйгээ хэрхэн зохицож амьдардгийг харуулахаар зэхжээ. Тэр бүхнийг уламжлалт зан үйлтэй нь хамтатган толилуулах тул гадаадын жуулчдаар зогсохгүй хөдөөгийн амьдрал мэдэхгүй хотын монголчуудын сонирхлыг ч татна гэж зохион байгуулагчид нь үзэж байна. Эсгийний баяраар шагайн наадаан, ямаа холбож саах, сарлаг унаж уралдах, хонь хяргах, унгас ноос савах тэмцээн болно.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)