НИТХ-ын дарга асан Т.Билэгт АТГ-аас цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан. Тэгвэл түүнийг өчигдөр орой батлан даалтад гаргажээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр гаргасан гэж байгаа ч баттай эх сурвалжийн хэлж байгаагаар өчигдөр орой батлан даалтад гаргажээ. Учир нь Т.Билэгтийн эрүүл мэндийнх нь байдлыг харгалзан үзэж, гадуур шалгахаар болжээ. АНУ-д байхдаа тэрбээр зүрхний шигдээс гэх оноштойгоор хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь сайнгүй байгаа гэж өөрийн өмгөөлөгчөөрөө мэдэгдэж байсан ч түүнийг эх орондоо ирэнгүүт нь баривчилсан юм.Тэрбээр Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хувьчлах захирамж гаргаж байсан учир уг барилгуудыг хууль бусаар өмчилсөн хэрэгт буруутгагдаад байгаа.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (4)