
“Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл, загварын салон, урлаг соёлын байгууллагууд, хүүхэд багачууд нийлсэн 12.000 гаруй иргэд оролцож байна.
Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, Монгол гэрийн үзэсгэлэн, үндэстэн ястны болон нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээнүүдээс гадна “Дээлтэй Монгол Наадам”-ын үйл ажиллагааны үндсэн хэсэг “Монгол үндэсний хувцастай баярын жагсаал” болох юм.