
Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургаадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотноо "Гранд Опера" театрын тайзнаа амилуулж байв. Харин 1884 оноос эхлэн балетмейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан байна. Манай улсад анх 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд тоглож байжээ.
Өнөөдөр тоглох "Жизель" балетын симфони найрал хөгжмийн урлагийн гавъяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирдах бол туслах найруулагчаар МУГЖ, Х.Гэрэлчимэг ажиллах юм.
Дүрүүдийн хувьд Жизельд СТА Ч.Ганчимэг, Альберт гүнд СТА О.Ганцоож, ойн захирагч Гансын дүрд СТА А.Өлзий-Орших, Батильдад СТА Р.Байгальмаа, Вильфридэд Ц.Төмөрсүх, Миртад Б.Саруул нар тус тус тоглох аж.