
Мэргэжлийн сумогийн Нагоя башё өндөрлөхөд нэг даваа үлдлээ. Нагоё башёд түрүүлэх болзлоо өчигдөр хангасан их аварга Хакүхо озэки Кисэносато нар өнөөдөр оноолт таараад байсан бөгөөд Кисэносато ялалт байгуулнаар 11 даваатай боллоо. Мөн тэрбээр өнгөрөгч гуравдугаар сараас хойш унаагүй явсан их аварга Хакүхогийн давааг зогсоолоо. Хэрэв Хакүхо Кисэносатог давсан бол тасралтгүй 44 дэх ялалтаа авах байсан юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)