“Мон робот-2013” тэмцээн олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд энэ сарын
23-25-нд болно. Тэмцээнд нь ерөнхий боловсролын сурагчид өрсөлддөг
бөгөөд тэдний техник сэтгэлгээг хөгжүүлж, авьяас сонирхлыг нь нээн
илрүүлэхээс гадна ирээдүйд инженер болох хүсэл тэмүүлэлд хөтлөх
зорилготой юм байна.

“Мон робот-2013” тэмцээн олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд энэ сарын 23-25-нд болно. Тэмцээнд нь ерөнхий боловсролын сурагчид өрсөлддөг бөгөөд тэдний техник сэтгэлгээг хөгжүүлж, авьяас сонирхлыг нь нээн илрүүлэхээс гадна ирээдүйд инженер болох хүсэл тэмүүлэлд хөтлөх зорилготой юм байна.
Энэ жилийн тэмцээнд БНСУ-ын Роботын нийгэмлэг, Ансан Дунсан ахлах сургуулийн 26 сурагч, Ханьян их сургуулийн 10 оюутан зочноор оролцож байгаа бөгөөд орон нутгаас Ховд, Баян-Өлгий, Хэнтий, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймгууд, нийслэлийн төрийн болон хувийн өмчийн төлөөлөл болсон 8-10 дугаар ангийн 120 сурагч оролцох юм байна.
24tsag.mn