
Гэгээн хайрын дуугаараа олны танил болсон "Мотив" хамтлаг уран бүтээлийн олз омог арвинтай яваа гэнэ. Үргэлж гэнэн хайр, гэрэлт амьдралын тухай дуулдаг залуус маань энэ удаа стилиэ өөрчилж рок метал дуу дуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Энэхүү бүтээлд нь эрээн бараан амьдрал, этгээд сонин бүхний тухай өгүүлэх юм. Дууны хоолойн бичлэг дууссан байна. Одоогоор дүрсжүүлэх ажил эхэлсэн гэнэ. Ирэх сарын дундуур олны хүртээл болгохоор төлөвлөжээ.
24tsag.mn