
Увс аймгийн Өмнөговь суманд үхрийн цусан хавдар өвчин илэрсэн гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл тус аймагт малын ямар нэгэн өвчин гараагүй тухай Мал эмнэлэг үржлийн газрын малын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Я.Номхон мэдэгдсэн. Харин долдугаар сарын 10-нд Архангай аймгийн Цэнхэр суманд малын халдварт боом өвчин илэрсэн аж. Тиймээс тус аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээр тогтоожээ. Архангай аймаг нь тус сумын 25-нд 90 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байгаа билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)