
Сүмочдын хувьд 2009 онд Тайваны Коашиун хотноо зохиогдсон VIII удаагийн Дэлхийн тоглолтод оролцож 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль авсан туршлагатай баг явах гэж байна. Энэхүү оролцоо нь Монгол Улсын баг тамирчдын хувьд анхны медаль төдийгүй анх удаагаа оролцсон Дэлхийн спортын наадам байсан. Монголын Гимнастикийн холбооны Степ Аэробикийн баг тамирчид 2012 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авснаар энэ удаагийн наадамд оролцох эрхээ аваад байгаа юм.
Дэлхийн спортын наадмын гол онцлог нь Олимдийн наадмын хөтөлбөрт багтаагүй олимпийн бус спортын төрлүүдээс гадна соёл, урлагын томоохон арга хэмжээнүүдийг хөтөлбөртөө багтаасан томоохон арга хэмжээ юм.
Монголын баг тамирчдын багийн ахлагчаар Гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Дарьсүрэн, Сумо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Төгөлдөр нар ажиллаж байна.