
Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Playtime Mongolian Live Music Festival 2013" амьд хөгжмийн наадам энэ сарын 27, 28-нд буюу амралтын өдрүүдэд, Гачууртад байрлалтай Монгол шилтгээн аялал жуулчлалын цогцолборт 12 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус наадамд 40 хамтлаг дуучин оролцож байгаагаас ОХУ-ын Шторм хамтлаг мөн дэлхийд нэртэй Японы Моно хамтлаг урилгаар оролцож өөрсдийн бүрэн хэмжээний тоглолтыг үзүүлэх аж. Зохион байгуулагчаар нь Хай-Фай Рекордз ажиллаж байгаа бол ерөнхий түншээр нь Боргио брэнд ажиллаж байгаа гэнэ. Playtime наадам үзэх хүмүүст зориулж Драмын театраас цагийн хуваарийн дагуу үнэгүй автобусаар үйлчлэх юм байна.
Г.Амаржаргал