
Дуурийн театрын уран бүтээлчид үзэсгэлэнт бүсгүй Виолеттагийн хайр сэтгэл, үзэл бодлын тухай өгүүлэх “Травиата” дуурийг тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ. Дуурь Парис хотынхны дунд хөнгөмсөг амьдрал, үзэсгэлэн гоо, төрөлх ухаанаараа нэрд гарсан Виолетта хатагтай ужиг өвчнөөс ангижирч эрүүл болсныхоо баярыг тэмдэглэхээр зочид урьж буйгаар эхэлдэг. Гэвч түүний зохиосон үдэшлэг санасан ёсоор сайхан үргэлжилдэггүй. Энэхүү дуурь анх манай тайзнаа 1977 онд амилсан түүхтэй. Хатагтай Виолеттагийн дүрд дуучин Б.Эрдэнэтуяа тоглох бол түүний найз Флорагийн дүрийг Р.Доржхорлоо амилуулах нь. Харин найруулагчаар Ё.Цэрэндолгор ажиллах бол удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү сонгогджээ.
24tsag.mn