
"Монголын эмэгтэй зохиолчид II" эмхэтгэл гарахаар болжээ. Анх 2009 онд Монголын зохиолчдын эвлэлийн 80 жилийн ойгоор "Монголын эмэгтэй зохиолчид I" номыг гаргаж байсан юм. Тус номонд нийтдээ 80 гаруй уран бүтээлчийн бүтээл орж байв. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр, СГЗ, яруу найрагч С.Оюун нар эрхлэн гаргажээ. Харин эмэгтэй зохиолчдын хоёр дахь эмхэтгэлийн бүтээлийг ирэх сарын 15 хүртэл хүлээн авах бөгөөд зохиолч нь өөрийн намтар, уран бүтээлийн жагсаалтын хамт 1-3 бүтээлээ Монголын зохиолчдын эвлэлд ирүүлэх боломжтой гэнэ.
Т.Энхэлээ