
БНХАУ-ын Чунцинь хотноо 16 хүртлэх настны дэлхийн шатрын олимпиад үргэлжилж байна. Тус тэмцээнд анх удаа оролцож байгаа Монголын баг тамирчдыг монголын өсвөрийн шатарчдын холбооны тэргүүн Т.Сумъяа ахалж байгаа. Багийн бүрэлдэхүүнд С.Билгүүн Э.Болдоо Г.Мөнхбаяр Ү.Агьбилэг нар оролцож байна. Тэмцээний эхний өрөгт манай тамирчид БНХАУ-ын "СQ Сhess Association"-ны багтай тоглож 3.5-0.5 харьцаатай хожжээ. Тэмцээнд 29 орны 72 баг оролцож байна.
24tsag.mn