Марс гаригийг цагаан өнгөтэйгээр төсөөлөөд үз дээ? Хүн төрөлхтөн амьд бодигал байх магадлалтай гэж итгэн олон жил судалгаа хийж буй Марс гарагийн гадаргаас эрдэмтэд сонирхолтой ул мөр олжээ. Технологийн хөгжлийн ачаар доктор Кэт Скэнлоны баг энэ гариг дээр хэдэн сая жилийн өмнө цас эсвэл ямар нэгэн хур тунадас орж байсан гэх баримтыг олсон байна. Брауны Их сургуулийг төгссөн Кэт Скэнлон "Бид галт уулын тогоо шиг нүхнүүд олж, тунадас ордог байсан гэх байрлал зүйтэй холбоотой баримтуудыг судалсан. Уул, нуруудын хөндий, тал газар, хонхор жалгуудыг харахад хур тунадасны улмаас үүссэн байгалийн тогтоц ажиглагдаж байна" гэж "National Geographic"-т ярьжээ. Өөрөөр хэлбэл хур тунадас Марс гариг дээр хөндийнүүд үүсгэсэн гэж тэд үзсэн байна. Мөн тэрбээр Марс гараг дээр Хавай аралтай төстэй байгалийн тогтоцтой газрын зураг олсон аж. Хавайн зарим арлуудад чийглэг халуун бүсийн салхи үлээж, зүүн зүгээс борооны үүл ирдэгээс зүүн хэсэгт нь ой мод шигүү ургасан байдаг гэнэ. Тэд энэ судалгаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд үнэхээр Марс гарагт эрт үед дэлхий шиг хур тунадас орж байсан нь бүрэн батлагдвал том нээлт болох юм.
Б.Баяр




















































Сэтгэгдэл (1)