
Хоёр жилд нэг удаа зохиогддог ОУ-ын газарзүйн дэлхийн аварга шалгаруулах олимпидад анх удаа монгол хүүхдүүд оролцохоор бложээ. "Сант" сургуулийн 11Б ангийн сурагч Ганболдын Төрболд, "Монтурк" сургуулийн 10С ангийн сурагч Уламбаярын Баярбат, Сант сургуулийн 10Б ангийн сурагч Лхагвасүрэнгийн Амарболд нар монгол улсаа төлөөлөн энэ тэмцээнд оролцох гэж байна. Тэд “Монгол Вундеркинд-2013” буюу байгалийн шинжлэх ухааны хичээлээр зохиогддог олимдиадад 365 сурагчаас эхний гурван байр эзэлжээ.
Мөн англи хэлний түвшин маш сайн ба байгалийн ухааны хичээлээр бүр багаасаа бэлтгэгдсэн хүүхдүүд аж. ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохиогдох энэ тэмцээнд Австрали, Чех, Болгар, Канад, Хятад, ОХУ, АНУ, Польш, Словак, Их Британи, Нигери, Мексик, Индонез, Энэтхэг, Унгар, Герман, Тайвань зэрэг 17 орны хүүхдүүд оролцох юм байна.