
“Жаст” группын ерөнхий захирал асан Ш.Батхүү “Олон овоот” компанийг анх "Монгол газар" компаниас авахдаа 25 тоннын нөөцтэй гэж хүлээж авсан ч 4 тонн хүрэхгүй алттай нь тогтоогдсон. Тэрбээр улсын нөөцөөр тогтоосон байхад яагаад тоо нь зөрүүтэй байгаад гайхаж байгаагаа хэлж, худал ярьсан гэх Ц.Мянганбаярын асуудлаар хуулийн байгууллагад хандана гэж байсан билээ. Тэгвэл одоогийн байдлаар Ш.Батхүү энэ асуудлаар ямар нэгэн гомдол гаргаагүй байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Ш.Батхүү гомдол гаргасан тохиолдолд нөөцийг дахин шалгаж, тогтоож өгөх аж. Ингэснээр Ц.Мянганбаярын худал хэлсэн гэх хэргийг хуулийн байгууллагад шилжүүлэх эсэх нь тодорхой болох юм байна.
Сэтгэгдэл (4)