
Шатахууны үнийг зохиомлоор нэмэгдүүлсэн гэх “НИК”-т холбогдох давж заалдах шатны шүүх хурал өчигдөр боллоо. Шүүхийн шийдвэрээр ШӨХТГ-ын гомдлыг үндэслэлтэй хэмээн үзэж, “НИК" компанид ногдуулсан торгуулийг тухайн компанийн нийт борлуулалтын орлогоос хувь тооцож ногдуулсныг өөрчилж зөвхөн хязгаарлалт хийсэн бүтээгдэхүүн болох АИ-92, дизель түлшний өмнөх жилийн борлуулалтын орлогын дүнгээс хувь тооцож торгох нь зүйтэй гэжээ. Ингэснээр “НИК” компанийн өнгөрсөн 2011 онд борлуулсан АИ-92, дизель түлшний нийт борлуулалтын орлогоос торгууль авах юм байна. ШӨХТГ-аас “НИК” компанийг Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул 4.9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)