
Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, дэлхийн сор болсон киног монголчуудын хүртээл болгох зорилготой “Улаанбаатар” олон улсын анхдугаар кино наадам аравдугаар сарын 3-10-нд болно. Монгол, Америк, Ази, Европын 20 гаруй найруулагч, продюсер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцох эл наадмын нээлт аравдугаар сарын 4-нд "Тэнгис” кино театрт болох ба наадмыг нээж хамгийн түрүүнд дэлгэцнээ гарах монгол киног шалгаруулахаар болжээ. Наймдугаар сарын 1-нээс өмнө бүтээсэн киногоо шалгаруулалтад оролцуулах боломжтой юм. Уран бүтээлчдийн хүсэлтийг наймдугаар сарын 26 хүртэл хүлээн авч, есдүгээр сарын 5-нд олон улсын наадмыг нээх киног зарлах гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/