
Монголд анх удаа болох Байт харвааны Азийн гран при тэмцээн маргаашнаас ирэх сарын 2-ныг дуустал үргэлжлэх аж. Тэмцээнд 10 орны 160 гаруй тамирчин, төлөөлөгч оролцох бөгөөд одоогоор БНСУ, Казахстаны харваачид ирээд байгаа юм байна. Сингапурын олон улсын шүүгч Хун Мау Суй ерөнхий шүүгчээр ажиллах бол Азийн байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ум Су Хо зохион байгуулалтын зөвлөх хийх гэнэ. Манай улсаас ОУХМ Ж.Гантөгс, Д.Урантунгалаг тэргүүтэй 24 тамирчин хараа, тэвчээрээ шалгах юм.
Д.Ундрах /24tsag.mn/