
"Дижитал" хамтлагийн ахлагч Ш.Баавар болон түүнтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн Т.Алтай, Г.Адьяасүрэн нарт холбогдох хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Хуралд улсын яллагчаар Н.Бадамцэцэг, өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг, Р.Пүрэвлхам, Д.Ганбат, Л.Баттогтох, Т.Урангэрэл, илтгэгч шүүгчээр Ч.Хосбаяр нар оролцжээ. Тодруулбал, Т.Алтайд долоон жил, Ш.Батбаярт, Г.Адьяасүрэн нарт гурван сарын хугацаанд баривчлах ял оноосон юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)