”DJ Da Candy”-ийн шоу өнөө орой Мишээл экспод болно
Дэлхийн хамгийн халуухан дижи гэгддэг DJ Da Candy уригдан оролцож байгаа Exotic Fashion-Party өнөө орой 20.00 цагаас эхлэнэ. Мишээл экспод болох энэ шоуны үеэр "Торго" салоны шилдэг бүтээлүүд тайзнаа амилахаас гадна циркийн сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэгчдэд хүргэх аж. Мөн шоуны үеэр DJ Da Candy-гээс гадна DJ Gabriel, DJ Шоовий, DJ Баачка нарын хөгжмийн сетүүдийг ч сонсох боломжтой юм байна. Тасалбарын 20 мянган төгрөг. DJ Da Candy маргааш дахин Centro night клубт тоглолтоо хийх юм байна. А.Наранцэцэг