
Чөлөөт бөх, сонгомол барилдааны өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр 14.00 цагаас үргэлжлэн явагдана. Тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Йемен, Казахстан, Кыргызстан, Монгол, Тажикстан, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 14 орны 350 гаруй өсвөрийн бөх өрсөлдөж байна. Тив, дэлхий, олимпийн медальтнуудын залгамж халаа болсон эдгээр өсвөрийн бөхчүүд 30 жинд 120 багц медалийн төлөө Монголын дэвжээнээ өрсөлдөж буй юм. Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар монголын баг тамирчид нэг мөнгө, дөрвөн хүрэл медалийг хүртээд байна. Тив, дэлхий, олимпийн аваргуудын залгамж халаа болсон өсвөрийн чөлөөт, сонгомол барилдааны тамирчдыг Буянт-Ухаа спорт цогцолборт үнэгүй очиж үзэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс өгч байгаа юм.
24tsag.mn