Дэлхийн хамгийн халуухан дижи гэгддэг DJ Da Candy уригдан оролцож байгаа Exotic Fashion-Party өчигдөр орой 20.00 цагаас болсон. Мишээл экспод болох энэ шоуны үеэр "Торго" салоны шилдэг бүтээлүүд тайзнаа амилсан бөгөөд циркийн сонирхолтой үзүүлбэрүүдийг ч үзэгчдэд хүргэсэн юм. Мөн шоуны үеэр DJ Da Candy-гээс гадна DJ Gabriel, DJ Шоовий, DJ Баачка нарын хөгжмийн сетүүдийг сонсогч түмэнд хүргэсэн юм. Харин өнөөдөр 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн дэргэд
байрлах “Centro club”-т хаалтын шоугаа хийх юм. Өнөөдрийн хувьд зөвхөн өөрийн сетээр
залуусыг дахин доргиох юм. Түүнийг Монголд “Galaxy Events”-ынхан урьж
ирүүлсэн билээ.














24tsag.mn