
Манай улсад зохиогдож багйаа сонгомол барилдааны 76, 85, 100 кг, охидын 38, 40, 43, 46, 49 кг-ийн жингийн барилдаан өчигдөр боллоо. Манай бөхчүүдээс 38 кг-ийн жинд барилдсан Н.Азжаргал хүрэл
медалийн эзэн болсон бол 42 кг-ийн жинд
барилдсан Т.Аззаяаг эхний тойрогт Ардчилсан
Солонгосын бөхтэй маш сайн барилдаж үзэгчдээ баярлуулж киргизийн бөхийг
давамгайлан ялж мөн хүрэл медаль авчээ. Харин 46 кг-ийн жинд өсвөрийн ДАШТ-ний мөнгөн медальт Ц.Намуунцэцэг, 49 кг-ийн жинд Г.Отгонжаргал нар барилдаж өрсөлдөгчиддөө ялагджээ. БНАСАУ-аас охидын төрөлд 3 бөхтэй ирснээс хоёр нь алт, нэг нь хүрэл медаль авчээ. Сонгомол бөхийн төрөлд киргизийн баг 2 алт, 7 хүрэл, бүх 10 жинд медаль хүртсэн амжилтаар багаараа түрүүллээ. Өнөөдөр охидын 52, 56, 60, 65, 70 кг, хөвгүүдийн 43, 46, 50 жингийн барилдаан болно.
24tsag.mn