
Төмөр замын вант улсын урлаг соёлын байгууллага болох Төмөр замын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид монгол ардын "Хандармаа" дуулалт жүжгийг бүрэн эхээр нь үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа оржээ. "Хандармаа" хэмээх ардын дуу нь өөрийнхөө цэцэн цэлмэг ухаан, зориг тэвчээрээрээ "хүн амины" гэх хар хэргээс мултарч чадсан монгол эмэгтэйн домгоос үүдэлтэй юм. Тэгвэл уг дуулалт жүжгийг соёлын тэргүүний ажилтан П.Баяраа найруулах бол О.Магвандорж зураачаар нь ажилллаж байгаа юм. Харин хөгжмийн зохиолчоор соёлын гавьяат зүтгэлтэн С.Баатарсүх ажиллаж байна. Улсын хэмжээнд анх удаа тоглож байгаа "Хандармаа" дуулалт жүжгийг ирэх сарын 1-нд ганцхан удаа тоглох аж.
Д.Ундрах /24tsag.mn/