зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЛУ ВАНДАН БАГШИЙН ЛУУ ТОРГОН ЦЭРГҮҮД

2011-12-01
0
ЖИРГЭХ
Хорь дугаар зууны далаад оны үесэд Их Монгол Улсын өнөөгийн нийслэл Улаанбаатар Азийн цагаан дагина хэмээх өхөөрдмөл тодотголтой уужим саруул, сийрэг сайхан  хот байвай. Хан Богд уулын ар хормойг бараалан, хатан Туулын хөмөг хөвөөг эмжээрлэн  Хүн чулууны хонхорт шавлаж Зүүн Амгаланбаатараас баруун Толгойт хүртэл төөлөөд сунган тавьсан мэт нүүдэлчдийн энэхүү цэмцгэр хотод зэрлэг буга нүд хучирлан “танхайрч”, зэндмэнэ дөрвөн хайрхан хийморь юугаан тулгалан байх агаад агаар нь цэлмэг, ус нь тунгалаг тул сэтгэл цэнгүүн байдагсан.

Хэл зохиолын хүрээлэн байгуулагдсаны 50 жилийн ойд

 /Урлаг судлалын секторынхны хөрөг/

 ЭХЛЭЛ

     Хорь дугаар зууны далаад оны үесэд Их Монгол Улсын өнөөгийн нийслэл Улаанбаатар Азийн цагаан дагина хэмээх өхөөрдмөл тодотголтой уужим саруул, сийрэг сайхан  хот байвай. Хан Богд уулын ар хормойг бараалан, хатан Туулын хөмөг хөвөөг эмжээрлэн  Хүн чулууны хонхорт шавлаж Зүүн Амгаланбаатараас баруун Толгойт хүртэл төөлөөд сунган тавьсан мэт нүүдэлчдийн энэхүү цэмцгэр хотод зэрлэг буга нүд хучирлан “танхайрч”, зэндмэнэ дөрвөн хайрхан хийморь юугаан тулгалан байх агаад агаар нь цэлмэг, ус нь тунгалаг тул сэтгэл цэнгүүн байдагсан.

 

            Улаанбаатарын тууш гол гудамжийг Энхтайваны өргөн чөлөө гэх бөгөөд тэрхүү амин судасны наран мандах зүүн цэгийн бэлчир салаанд ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн байр зэлүүд шахам байсан зүүн жигүүрийн чимэг болон сүндэрлэдэг байсансан. Тэр эрдмийн буянт саарал тоосгон байшингийн хоёр давхарт гарын таван хуруу шиг таван цэргээ “азаргалан” суудаг нь Сономын Лувсанвандан багштан байх аж. Нар туссан хоёр цонх бүхий 218 тоот өрөөг “Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын сектор” гэх бөгөөд ирээдүйн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн үр үндэс бидний хэдэн судлаачийн гар дээр үндэслэж байсан нь тэр ажээ.

 

Нэг. ЛУ БАГШИЙН ТОРГОН ЦЭРЭГТ ЭЛССЭН МИНЬ

 

            Нэгэн мянга есөн зуун далан долоо оны хаврын гэгээн сайхан нэгэн өдөр УБДС-ийн  гурван давхрын 305 тоот өрөөнөө хууз халимагтай, шуугитнасан хамартай нэг нөхөр уухилан аахилан давхиж ирсэн нь Дүйнхэрийн Мягмарсүрэн гэгч байв. Кино судалдаг хүн гэнэ. Миний бичсэн киноны шүүмжийг “Хөдөлмөр” сониноос уншсан гэх бөгөөд үг чиггүй л “Урлаг судлалын сектор” гэнэ үү нэг шинэ юмны тухай яриад “Лу багшид хэлсэн. Маргааш чамайг уулзуулна” гэж байх юм. Тэр үед УБДС-ийн монгол хэл-уран зохиолын оюутан миний хэд хэдэн шүүмж төвийн хэвлэлүүдэд нийтлэгдсэний дотор “Эх бүрдийн домог”, “Хүний амь” киноны шүүмж байсан юм. Түүнийг олж үзэж олзуурахсан юм шиг байгаа юм. Ингэж л Хэл зохиолын хүрээлэн рүү очдог миний зам улам тодровч жим нь салаалан өөрчлөгдсөн билээ. Учир нь Хэл зохиолын хүрээлэн дээр очихдоо Д. Өлзийбаяр, Х. Сампилдэндэв хоёртой уулздаг байсан бол үүнээс хойш С. Лувсанвандан докторын тэргүүлсэн Урлаг судлалын секторын жижиг өрөөний алтан босгонд аргамжигдсан юм.

 

... С. Лувсанвандан багш өрөөндөө ганцаараа хүлээж байна. “Ямар сайхан инээмсэглэдэг хүн юм бэ” гэж хамгийн түрүүнд бодогдов. Намайг хэзээний таньдаг хүн шиг хандаж “Төгсөөд манайд ирнэ гэвэл захиралд эртхэн хэлэх хэрэгтэй. Кино судлалд хүн байгаа. Театр судлалд одоогоор хүн алга” гэж байна. Театр тэр үед надаас дэндүү хол зайтай зүйл байлаа. Гэвч би дуугүй сууна. Тэр том докторын сүрд дарагдсан шалдар оюутан би бээр дэмий л инээмсэглэн толгой дохих бөгөөд “Уг нь утга зохиол судлал надад ойр юмсан. Театр судлал гэхээр дийлэх болов уу яадаг бол” гэх ухааны юм бодож баахан шантрах аяс оров. С. Лувсанвандан багш миний бодлыг хэдийнэ гадарлачихсан бололтой “Залуу хүн эрдмийн ажлыг дороо л сурна. Театр судлал их ирээдүйтэй. Чамайг татгалзахгүй бол театр судлалын сул байгаа орон тоон дээрээ авъя” гэж шуудхан хэлж байна. Энэ үг миний амьдралын их өөрчлөлтийн эхлэл байсныг тэр үед төдий л ухаарсангүй, зүгээр л “За багшаа” гэж хэлээд гарахын түүс болов. “Театрын тухай олон юм асуувал мэдэхгүй, яана” гэх бодол намайг хүчтэй түлхэж байсан хэрэг. Тэгээд л тэр цагаас театрын тухай эрчимтэй сонирхож эхэлсэн дээ.

 

            УБДС төгсөх ойртох тусам ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн рүү улам бүр татагдах болов. Надад эрдэм шинжилгээний л ажилтан болж байвал утга зохиол, урлаг судлалын аль ч болмоор санагдаад ирэв. Гэтэл сэтгэлийн дараас хоёроор нэмэгдэв. Нэгд, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал А. Лувсандэндэв гэдэг шингэн халимагтай монхор шар хүн манай төгсөлтийн Улсын шалгалтын комиссын дарга болсон гэнэ. Хоёрт, “Д. Нацагдоржийн уран бүтээл дунд сургуулийн сурах, унших бичигт” гэсэн дипломын ажлын маань сэдэв театртай төдий л холбогдож өгөхгүй байв. Монгол хэлний улсын шалгалт дээр мөнөөх А. Лувсандэндэв гэгч ирчихсэн тэр халуунд гадуур хувцсаа нөмөрчихсөн нүд нь аниастай шахам сууж байх юм. Миний санаа дагасан уу яасан юм, намайг нэг их сүрхий харах шиг. Сандарч байна гэж жигтэйхэн. Шалгалтаа өгөөд гарахдаа “За, академид очих ч өнгөрлөө” гэж шүүрс алдан бодов. Дэндүү мэддэг юмаа санаандаа тултал ярьж чадаагүй санагдсанаас тэр.

 

Дипломын тухайд С. Лувсанвандан багшийн гэрт очиж үзүүлтэл нэг гүймэгхэн эргүүлснээ бичгийн цаас авч миний дипломын ажлын талаар нэгэн тодорхойлолт бичээд “Үүнийг машиндуулаад ир. Гарын үсэг зурна” гэж билээ. Үзвэл “Хүн ардын гоо зүйн хүмүүжил, уран сайхны боловсролыг дээшлүүлэх асуудал ардын боловсролын системд ноцтой тавигдаж буй өнөө үед ерөнхий боловсролын сургуульд орчин үеийн утга зохиолын хичээл, түүний дотор Д. Нацагдоржийн бүтээлийн агуулгыг дээшлүүлэх асуудал чухал зүйл юм” гэхчилэн жинтэй сайхан үг бүхий жигтэйхэн сайхан тодорхойлолт байж билээ. Ингэж би монголын нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, хэл бичгийн ухааны доктор /Sc.D/ С. Лувсанвандан багшийн ивээлд баттай орсноо ойлгож билээ. Тэрбээр хожим нь миний хуримын ууцыг Ардын жүжигчин Д. Чимэд-Осорын хамт таллаж амьдралын минь замыг хурайлан зассан юм. Харин А. Лувсандэндэв захирлын тухайд ШУА-ийн ерөнхийлөгч Б. Ширэндэвт миний тухай албан бичиг явуулж Хэл зохиолын хүрээлэнд хэдийнэ томилолт бичүүлсэн байж билээ. Ингэж би Лу багшийн эр торгон цэрэгт элссэн юм даа.

 

Хоёр. ЛУ БАГШИЙН ТОРГОН ТОРМОН ЦЭРГҮҮД ХЭН ХЭН БАЙВ?

                        Хэл зохиолын хүрээлэнд Урлаг судлалын секторыг үүсгэн байгуулсан анхдагч нь доктор С. Лувсанвандан байв. Анхны секторын эрхлэгч түүний тормон нялх цэргүүдийн анхных нь Соёлын яамнаас өөрийн нь дагуулж ирсэн хөгжим судлагч Ж. Энэбиш бөгөөд дараа нь дүрслэх урлаг судлагч Л. Сономцэрэн, кино судлагч Дү. Мягмарсүрэн, дүрслэх урлаг судлагч Л. Батчулуун, театр судлагч Ү. Хүрэлбаатар гэсэн дарааллаар цугларч “гарын таван хуруу”-г бүрдүүлсэн түүхтэй. Далан долоон онд намайг очиход ийм хамт олон бүрдэж байсан. Миний дараа кино судлагч Д. Цолмон ирсэн юм даг.

 

Лхүндэвийн Батчулуун гэж долгионтсон тас хар үстэй, дотроосоо туяарах нь уу гэмээр гэрэлтсэн гоонийсон цагаан залуу байх. Анх намайг харуутаа цоргисон алаг нүдээ жигтэйхэн жийтийлгаж ирээд л нэг их буландан сонжин хараад байсныг би одоо ч мартдаггүй юм. Их сониуч эр бололтой юм аа. Аймаг ус, аав ээжийг асууж ч байх шиг. Бас ганц нэг шинэ ном нэрлэж “Уншсан уу” гэж ч байх шиг. Эхлээд сүрдэв. Дараа нь дургүй хүрэв. “Энэ хөгшин хар юм яах гэж сонжоод байна” гэх ухааны юм бодож сууж билээ. Одоо бодоход юун хөгшин хар юм байхав дээ, дөнгөж гучин хэдтэй гунхсан сайхан залуу байсан байгаа юм даа. Хорьж болдоггүй хорин хэдэн насанд хорвоо хөгшин л харагддаг юм билээ л. Хожим дүрслэх урлаг судлалын түүчээ нарын нэг болсон Урлаг судлалын шинжлэх ухааны доктор /Sc.D/ Л. Батчулуун гэгч Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, соод овгийнх тул аймагсан нутагсаж хэрэндээ намайг ивээлдээ авах гэж л сонжиж шохоорхоод байсан юм байж. Тэр ч ёсоор болсон.

 

            Лувсангийн Сономцэрэн гэж анивчин гялтганасан онигор нүд, сөөнгөдүү бүдэг хоолойтой, хушуугаараа дуугардаг сонин хүн байсан. Сахал тавибал битүү хууз ургамаар хөхөмдөг эрүү, шанаатай, хашир гэж бурхи шиг, үгэндээ харам нэгэн байж билээ. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын өөлд байх. Алив юмыг ажигламтгай. “Юу гэнэ ээ, ямар сонин юм” гээд лавлаад лавшруулаад ирэхээрээ нүд нь очдон гялалзаж хушуу нь тос даах шиг санагддаг байв. Бидний дундаас эрдмийн зэрэг хамгаалсан анхны хүн нь Л. Сономцэрэн байсан. Дүрслэх урлагийн судлалд цахиур хагалах докторуудын нэг Со маань даан ч богино насалсан юм.

           

            Жамбалын Энэбиш гэж нам намс алхаатай, намба нь дэндсэн гэмээр нэгэн байх бөгөөд яагаад ч юм ихэд зөөлөн сэтгэлтэн шиг санагдана. Намайг мухар олгой авахуулан эмнэлэгт хэвтэх ахуйд уярам зурвас бичиж эргэн тойрч байсан халуун сэтгэлтэй хүн. Надад ухаарал хайрласан үг олонтой хэлж, амьдрал мэдэх хүний хувиар ахуй байцыг минь байнга асуудаг байсан нь санаанаас үл гарна. Тэрбээр хөгжим судална. Түүх бичлэг талаас нь голлож байсан байх. Юмыг баримт дээр түшиглэн мөгшин судлах, эх хэрэглэгдэхүүнийг цуглуулах, өвгөдийн үгийг сонсох, тэмдэглэх дээр гарамгай. Ховд аймгийн Манхан сумын захчин хүн тул баруун зүгийн аялгаа үл гээнэ. Хааяа хааяахан хөмхийгөө зууж ч байх шиг, Араб гарлын гэмээр дүр төрх үе үе үзэгдэх нь сонин ч юм шиг.

 

            Дүйнхэрийн Мягмарсүрэн бол миний амьдралд мартагдашгүй тус хүргэсэн ачтан. Тэр хүн хэрвээ над дээр очоогүй бол би Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторын анхны тавын нэгэн болж одоогийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн анхдагчдын нэг болж чадахгүй байсан байх. Хүний хувь заяа гэдэг сонин. Тэгж л холбогдсон юм даа. Тэр баргил сайхан хоолойгоор “Нисгэгчийн тухай дуу”-г гайхалтай сайхан дуулж урлагийн үзлэгт дээгүүр байрт ордог байв. Бас энэтхэг киноны дуу дуулна. Кино шүүмж бичнэ. Бас аатай. Заримдаа кино зохиол бичнэ гэхчилэн лут лут халуун үгтэй юм ярина. Монголын кино судлалын амсар дээр сууж байсны хувьд түүх бичлэгт дорвитой байр суурь эзэлж байв. Бас ховог сайрын торгууд шиг өвөрмөц төрхтэй. Гэвч угшил нь Хөвсгөл, Завханаас боловч хотод төрсөн ёстой л нийслэл хүү байв.  Тэр үе үе, ялангуяа мөрөө унжуулан, нүүрээ муруйлган мэтгэлцэж байх нь содон үзэгддэг байв.

 

            Дашцэрэнгийн Цолмон гэж кино судлагч бүсгүйгээр Урлаг судлалын сектор бүл нэмсэн юм. Партизаны охин гэж ярих. Тасгийн эрхлэгчээс гадна таван хархүү зээглэн, зэрэгцэн суусан жижиг өрөөнд бүсгүй хүн нэмэгдэхэд гэгээ татаж, цэцэг ургах шиг болж билээ. Түүнийг ирснээс хойш Урлаг судлалын секторын өрөөнд Х. Сампилдэндэв тэргүүтэн үзэгдэх нь олширч, басхүү үнэртэй усны анхиулуун үнэр үл тасрах болсон юм. Тэрбээр кино судлалаар дагнан ажиллана. Надад туслахыг хичээнгүйлэн хүсдэг байсан байх. Нэг өдөр Дандарын Ёндон доктор манай өрөөнд орж ирэв. Түүнийг “унтаад сэрэхэд эрдэм нь нэмэгдсэн байдаг” гэж манайхан ярих бөгөөд үнэхээр ер бусын авъяаст ховор эрдэмтэн хүн байв. Тиймээс мань мэтийн шинэковууд түүнтэй тэр бүр ярьж сууна гэж үгүй.  Тэгтэл Д. Цолмон “Тууль хайлж буй хүний яриаг яаж тэмдэглэдэг байсан юм бэ?” гэж хаа хамаагүй мэт юм асууж байна. Д. Ёндон “Нэг нь үг үсэг гээлгүй бичиж, нөгөөх нь нүүр, дуу хоолойн өөрчлөлтийг тэмдэглэдэг байсан” гэж хэлээд гараад явчихав. Д. Цолмон надруу инээмсэглэн “За харав уу. Хоёр хүн бичдэг байсан байх нь. Тууль хайлж буй хүний дуу хоолой, нүүр царайны хувирлыг тусгай хүн тэмдэглэдэг байж. Энэ чинь театр судлаачийн ажил байхгүй юу. Чи залгуулаад асуухгүй юм” гэж билээ.

 

            Ийм л хэдэн эрхэм Лу вандан багшийн луу торгон цэргийг бүрдүүлж түүнийг тором адил даган шогшдог байв даа. Монголын урлагийн түүхийн иж бүрэн анхны бичлэг чухам энэ тормон шаргал өдрүүдэд бичигдэж, багшдаа зэмлүүлж, бас магтуулж явсан гайхалтай сайхан үе маань хэдийнэ түүх болон үлджээ. Оюутны ширээнээс шилэрч улсад хүчээ өгч залуу халуун насны аагаар эрч хүч, урам зоригтой ажиллаж эхэлсэн анхны хамт олон минь юм болохоор тэд миний ой ухаанд нялх сэвлэгний үнэр шиг баттай шингэн үлджээ. Тиймээс би ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Урлаг судлалын сектор гэсэн энэ гурван нэрийг эцгийнхээ овог мэт нандигнан хайрлаж явдаг юм.

 

Гурав. ЛУ ВАНДАН БАГШ ГЭЖ ЧУХАМ ХЭН БАЙВ?

             С. Лувсанвандан багш Соёлын яамнаас Хэл зохиолын хүрээлэнд  “Соёл урлагийн хүрээлэн” байгуулах чин хүслэнтэй эргэн ирсэн гэдэг. Юм үнэнээрээ сайхан. Шарлахсан, зиндаархсан зүйл ч байсан байх. Уг нь Соёлын яамны ажил л даа. Гэвч тус яамыг толгойлж сайдын үүрэг гүйцэтгэж явахдаа тэр хүрээлэнг байгуулж чадаагүй нь цаанаа учир шалтгаантай байсан байх. Наад зах нь эрдэм шинжилгээний байгууллагыг ШУА-ийн ажил гэж яам үзэж байсан байх. Тэгээд л нөгөөх усны ундарга шигээр нь Хэл зохиолын хүрээлэн “лай”-гаа үүрсэн хэрэг.

 

 Ер нь Хэл зохиолын хүрээлэн бол нийгмийн онцгой хариуцлага хүлээсэн, тэр тусмаа монголын шинжлэх ухааны байгууллага салбарлан хөгжихөд  суурь багана нь болж түүхэн үүрэг гүйцэтгэсэн эрхэмсэг байгууллага юм. Чухамдаа ШУА-ийн эхлэл Судар бичгийн хүрээлэнгийн гал голомт нь яалт ч үгүй Хэл зохиолын хүрээлэн.  Тэгвэл далаад оны дунд үед одоогийн Соёл урлаг судлалын хүрээлэнг бас л үүсгэж наяад оны төгсгөлд бие даалган гаргасан  нь бодит түүх болон үлджээ. Түүнийг өөр хэн ч бус доктор С. Лувсанвандан гардан гүйцэтгэсэн юм. Одоо тэр хүрээлэнг С. Лувсанвандангийн нэрэмжит болговол зохист зүйл болно.

 

Урлаг судлалын секторын бид тэр үед Лу вандан багшийг бурхан мэт дээдлэн шүтнэ. Тэр биднийг шидэт дохиураар дохих адил гайхалтай удирддаг байв. Түүний өмнөөс ам ганхийх амьтан нэгээхэн ч үгүй. Утга зохиол, урлаг, гоо зүйн онол, түүхийн гүнзгий мэдлэг, олон жилийн туршлага, овсгоо самбаа, ой санамж, ойр холын төлөвлөгөө эн тэр нь бидний тэр үеийн сэтгэлгээ, хүрээнээс хол давсан байсан тул Лу вандан багштан тэнгэрийн амьтан байв даа. Түүний энэ нэр хүнд, зангараг, чадамж нь өөрийн бодол хүслээ бусдад хүлээн зөвшөөрүүлэх гол хөшүүрэг нь болж байв. Тиймээс С. Лувсанвандан багшийн “Урлаг судлалын сектор” байгуулах саналыг хэн ч үл няцааж чадах, угаас түүнгүйгээр тэр их үйлсийг санаж сэдээд, бодит үйл болгон хөтлөөд явчих хүн үгүй байв.

 

Лу вандан багшийг харахад инээд гэрэлтсэн их сайхан хүн боловч үнэндээ хатуу үгтэй, хатуу сахилгатай, хатуу шаардлагатай бэрх хүн байв. Долоо хоног өрөөнөөсөө гаралгүй багшийн номын эхийг бэлтгэж нойр хоолгүй суучихаад байхад найм дахь өдөр нь “Хариад хэдэн цаг ч болов амар” гэх байх гэтэл дахиад нэвсийсэн зузаан юм бариад ирж байсан даа. Ер нь бид хэд үхтлээ ажиллаад ажиллаад Лу вандан багшийн хурдыг гүйцдэггүй байв. Нэг хэсэг би түүний гарын амин туслах байв. Өглөө багш 20 хуудас шинэ бичвэр, 20 хуудас зассан хуудас авчирна. Бараг өглөө бүхэн шүү. Би түүнийг машиндаж янзална. Хажуугаар нь номын эхийг нь бэлтгэнэ. Заримдаа түүнийг “Шөнө унтдаг юм болов уу” гэж гайхширна. Нэг өглөө хар үүрээр гэртээ дуудахаар нь очсон чинь хоёр шар бандиа өрөөнийхөө өндөр шар шүүгээний хажууд зогсоочихсон юу ч болсон юм бүү мэд зэмлэж байж билээ. Тэр нь одоогийн УИХ-ын гишүүн, Батлах хамгаалахын сайд Лу. Болд, Голомт банкны үүсгэн байгуулагч, босс Лу. Болдхуяг хоёр байсан байх. Бидэнд төдийгүй хүүхдүүддээ ч хатуу шаардлага тавьдаг юм байна гэж тэгэхэд бодогдож байсан.

           

            Урлаг судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтны зөвлөлгөөн сар тутам болно. Бид ч шүүслүүлнэ л дээ. “Бид 1977 оныг төлөвлөгөөт ажлынхаа голыг нугалах он болгоё гэж ярилцан тохирсон. Гэтэл энэ талаар хангалтгүй байна. Хамгийн наандаж эрдэм шинжилгээний техник ажлыг удаан сурч байна...Төлөвлөгөөгөө биелүүлж, юм хийхийн тулд идэвх, санаачлага, ухамсар хэрэгтэй. Шинжлэх ухаан худал хэлэхийг тэвчихгүй. Хүний амьдрал бол хэвшлээр илэрнэ. Та нар юмыг хэвшүүлж чадахгүй байна”

/1977.09.06-ны өдрийн протоколоос/ гэхчилэн авч өгөх нь энүүхэнд. Бидний бичсэн юмыг улаан эрээн болтол нь засна. Өөрийнхөө юмыг дор хаяад гурван удаа улаан эрээн болгодог байсан. Ер нь бичсэн юмаа дахин дахин уйгагүй засна. Тэгэхээр бидний юм түүний санаанд яахин хүрэх билээ. Голдуу л “Хүн сонжиж, нохой шиншихгүй юм байна” гэж хэн нэгний бичсэн зүйлийг гоочлон үгээр балбана. Үнэндээ энэ мэт түүний хатуу чанад шаардлага биднийг эрдэм шинжилгээний ажилд дөр оруулж, амьдралд хатуужуулан сургасан юм.

 

            “Орой унтахдаа өнөөдөр юу хийв? Өглөө босоод өнөөдөр юу хийх вэ? Өчигдрийн алдагдал юу байна, яаж засах вэ? гэж тооцож сур. Өглөөний цагаас 30 минутыг хэл сурахад зориулж бай. Эрдэмтэн хүний ухаан булгиж цалгиж байх ёстой. Хэрэв тэгэхгүй бол та үхэж байна гэж ойлго. Амьдрал бол физик үйл ажиллагаа биш, оюуны үйл ажиллагаа юм гэж би ойлгодог. Хүн хүнээр ном заалгаж номтой болно гэдэгт би итгэдэггүй. Тэгээд ард түмэн “Эрдмийг хичээлээр” гэж хэлсэн үг бий. Хэлсэн үг хугацаандаа биелэгдэх ёстой. Хийх зүйлийнхээ хугацааг өөрсдөө хэлж, цагт нь биелүүлж сур. Хууль цаазнаас өмнө хүний ухамсар үүссэн юм шүү. Нэр бий. Төр бий. Санаа байвал бие багадахгүй” /1977.08.22-ны өдрийн протоколоос/ гэх мэтчилэн С. Лувсанвандан доктор бидний төлөө ярьж, сургаж, зөвлөж байсансан.

 

            Баянхонгор аймгийн Богд сумын “Бодийн хар ус” хэмээх газар мэндэлсэн Сономын Лувсанвандан хэмээх энэ домогт эрдэмтний гарын амин шавь болж явсан хувьхан заяанаа би баярлаж явдаг. Бид хоёрын хооронд ярьсан амин яриа бишгүй. Одоо бодоход надад итгэж, намайг эрдмийн их ажилд бэлтгэж байсан юм билээ. Тиймээс ч өөрийнхөө нэгэн өгүүлэлд миний нэрийг дурдаж итгэл хүлээсэн эрдмийн залуусын нэг хэмээсэн байдаг. Багшийнхаа эрдэм амтлуулж, амьдрал таниулсан бурхан ачийг би яахан мартах билээ.

 ТӨГСГӨЛ     

 Хорь дугаар зууны далаад оны үесэд хэл, утга зохиол, урлаг судлалд таван Луу хүрхрэн байвай. Ш. Лувсанвандангийн хэл дохиолж, С. Лувсанвандангийн сектор нахиалж, А. Лувсандэндэвийн хүрээлэн цэцэглэж, Х. Лувсанбалдангийн тод монгол сэргэж, Чой. Лувсанжавын хар сурах лангуу дүүргэж байсан цаг ажаам. Тэнгэр тэтгэж, газар тэжээсэн алтан хөмөгт цаг дор энэхүү таван луутай нүүр тулан уулзаж, хичээл ном заалгаж явсан өөрийн үеийнхний хувьхан заяанд баярламой. Тэр дундаас ажил, амьдралын торгон хилийн заагт хувь түшиж багш шавийн хадган сэтгэлээр сүлэлдсэн домогт доктор Сономын Лувсанвандан багшдаа мөргөмүү.

 

Би тэр үед өглөөн наран өвөртөлчихсөн юм шиг бөөн баяр хөөр ажилдаа нисэн очдог байв. Хэл зохиолын хүрээлэн номын авшиг, тарнитай ер бусын орчин бөгөөд эрт эдүгээг холбосон бурхан эрдэмтдийн улбаа үл тасрах мэт байсан ажаам. Тиймээс хүрээлэнгийн орчин нэг л эрдмийн гэгээтэй, ахмад үеийнхэн ачлалтай, дунд үеийнхэн дуулгавартай, залуу үеийнхэн замбараатай байсан цаг. Одоо ч тийм гэдэгт итгэнэм.

 

Монголын шинжлэх ухааны хөгжлийн анхдагч шавыг тавьж шанг нь татсан Хэл зохиолын хүрээлэн гэгч эрдмийн их ундаргат булгийн эхэн, их сүүт саалийн үнээнд угжуулж бойжсон үе үеийн эрдмийн гэгээн мэргэдийн тоосонд Лу вандан багшийн луу торгон цэргүүд болон явсан Урлаг судлалын секторын амин хэдээ Хэл зохиолын хүрээлэн байгуулагдсаны 50 жилийн түүхт ойн босгон дээр цухас дурсахад ийм буюу.

 

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан асан, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/                      Ү. ХҮРЭЛБААТАР

 

  2011.10.24. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.179.11.34)
    МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том намгэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж,баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ.Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн ***** намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгооХятадын ломбарданд тавьж, ард түмнээ болон шинэчлэлийн засгийн газрыг хэмжээ хязгааргүй их өрөнд оруулсан. Ямарч гэмгүй 30000Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан ***** намын улаан хамгаалагчид гэхээрээ ийм цагаандаа гарчихсан байдаг юмуу. Аль 2000 оны сонгуулиар л ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлан ард түмнээ хууран мэхлэж, сонгуульд ялж байсан. Харин элдвээр муу хэлэгдэж байсан Ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар өрөнд баригдаж,туйлын ядууралд орчихсон байсан Монгол орныг2012 онд хүлээж аваад жил гаруйхны дотор өчнөөн их бүтээн байгуулалтын ажил хийчихсэн байгаа биздээ!! Нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, алт мөнгө, мал сүрэг, ан амьтнаараа дэлхийд тэргүүлдэг Монгол орны засгийн эрхийг бараг зуун жил барьсан МАН өнгөрсөн урт удаан хугацаанд МУ-ыг эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн улс болгох боломж аль хэдийнбайсан. Тэдэнд өөрсдөө баяжихаас өөр сэтгэл даанч байгаагүй. Алуурчин намын улаан хамгаалагчдын хамгаалаад байгаа МАН 30000 ***** алаагүй. 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан шүү дээ!!! Алуурчин намынхан ертөнцийн хөрснөөс үүрд арчигдах дөхсөнөө бодоод юу ч хийхээс буцахгүй ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахын тулд амь тавин зүтгэцгээж байна.Ийм бузар ***** намын улаан хамгаалагчид шударга ариун байж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэх сэтгэл, тийм ёс суртахуун тэдэнд байх уу!Мэдсээр байж энэ бузар ***** намыг өмгөөлж хамгаалааад байгаа улаан хамгаалагчид нь ичнэ гэдгийг мэдэхээ байчихсан юмуу!Тэд нар эрүүл юмуу! өвчтэй юмуу! Нэгэнт мууг нь мэдсэнээс хойш наад бузар ***** намаа жийж хаяач!МАН-ын аль сор болсон эрдэмтэн докторууд, бусад ухаантай өчнөөн олон хүмүүс нь энэ намаас гарсан. Энэ бузар намыг зөвхөн ардчилсан нам л бусад жижиг нам, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ертөнцийн хөрснөөс арчиж чадна. Шударга үндэстэний хөдөлгөөн 88583399
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.31.238)
    Лувсанвандан гуайн 80 насны ой болно. Энэ хүний тухай энэ хүн шиг ингэж бичих хүн өөр байна уу.Баяр хүргэе
    2012 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.26.136)
    Энэ хүмүүс өөрөө юу хийж чаддаг гээд хүний хийсэн зүйлийг муулаад байгаа нь энэ хүн ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй байж юуны түрүүнд л муулахаа бодох юм аа Өмдгүй байж өвдөг цоорхойг нь шоолох гэж болж байгаа биз
    2012 оны 12 сарын 03 | Хариулах
  • sanaandgui unshlaa (49.0.141.162)
    chi bas l boloogui baina daa. bugdiig ni harlaa. udii nasnii tegeed utga zohioltoi holbogdood yavdag hun. chadvar neg l taaruuhan baina. yahav dee. um sain oilgohgui humuust bol zugeer sanagdsan um baih. odoo ch tegeed iim um hiigeed l tsagiig unguruuj baigaa um biz dee. za yahav zugeer suuhaar zulgej suu daa. amjilt husie dee. oyunlag bish l baina daa. setgelgeegee zadlaach ee. unshigch uur bolson shuu
    2012 оны 06 сарын 21 | Хариулах
  • Уншаарай (182.160.6.81)
    Хэл зохиолын хүрээлэн Соёл урлагийн хүрээлэнгийнхэн үүнийг уншсан болов уу Яагаад тэдний сэтгэгдэл байхгүй байна вэ
    2012 оны 02 сарын 10 | Хариулах
  • Үнэхээр (202.179.23.151)
    Надад бол жигтэйхэн таалагдаж байна Монгол хэлнийхээ яруу тансаг найруулгаас суралцмаар байна Монголд таван луу хүрхэрэн байвай Үнэхээр сайхан Тийм л байсан юм чинь
    2012 оны 02 сарын 03 | Хариулах
  • Самбуу (202.179.20.205)
    Чи бол худлаа л байхгүй юу за Хүрлээ сайн бод сайн бод
    2012 оны 01 сарын 31 | Хариулах
  • Хэн нэгэн (202.179.19.21)
    Сайхан сайхан үнэхээр оюуны цангаа тайлагдав Амжилт хүсье танд
    2012 оны 01 сарын 30 | Хариулах
  • Сайхан (182.160.40.129)
    Бичлэг таалагдав Одоо ийм монгол найруулгатай зүйл ховор болж дээ Олон сайхан зүйл бичээрэй Амжилт хүсье
    2011 оны 12 сарын 28 | Хариулах
  • Таалагдав :) (124.158.75.10)
    Таалагдаж байна Та яагаад ганц нийтлэлтэй байгаа юм
    2011 оны 12 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    17 цаг 9 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    20 цаг 34 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    20 цаг 42 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    20 цаг 55 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    21 цаг 6 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    21 цаг 19 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    21 цаг 25 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    21 цаг 37 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    21 цаг 44 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Уржигдар 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Уржигдар 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК