
Дуучин Ж.Алтанцэцэгийн 41 насны төрсөн өдөр өчигдөр тохиов. Тэрбээр 1973 оны долдугаар сарын 30-нд Говь-Алтай аймагт төржээ. Төрсөн өдрөө найз нөхөд, хамт олноо гэртээ урьж сайхан тэмдэглэсэн байна. Сонирхуулахад, Ж.Алтанцэцэг кинонд тоглох мөрөөдлөө биелүүлж байгаа аж. Тодруулбал, дуучны амьдралыг харуулсан киноны гол дүрийг бүтээхээр болсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/