
Монголд анх удаа зохион байгуулагдаж буй байт харвааны Азийн гран при Төв цэнгэлдэх хүрээлэнд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдрийн байдпаар манай эрэгтэй баг тамирчид алтан медалийн төлөө ОХУ- ын тамирчидтай онч мэргэнээ сорих эрхтэй болж, үзэгчдийг баярлууллаа. Маргааш манай тамирчид сайн харваж чадвал Азийн гран пригийн алтан медалийг хүртэх боломжтой. Мөн манай холимог багийнхан БНСУ-ын тамирчидтай алтан медалийн төлөө харвах аж. Харин өнөөдөр эмэгтэй, эрэгтэй тамирчдын ганцаарчилсан төрлийн тэмцээнүүд үргэлжилж, медалийн эзэд тодорно.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)