
“X түц” продакшнаас өрх тусгаарласан жүжигчин Д.Түвшинтөр, С.Тэмүүжин, Г.Нарансолонго нар “Эмоци" продакшн байгуулж өнгөрсөн хавар “Эрчүүдийг уучил” тоглолтоо хийсэн. Тэгвэл хамгийн отгон хошин шогийн хамтлагийнхан наймдугаар сарын турш орон нутагт тоглохоор болжээ. Тодруулбал, тэд Зүүнхараа, Дархан, Сэлэнгэ, Булган, Архангай, Хөвсгөл, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайд тоглоод наймдугаар сарын 21-нд ирэхээр төлөвлөжээ.
Д.Ундрах /24tsag.mn/