
Тувагийн дуучин Сайнхогийн гаргасан жимээр Монгол туургатны дуучин, уран бүтээлчид манай улсад цөөнгүй удаа тоглолт хийв. Сарын өмнөхөн Өвөрмонголын дуучин Цахар Тугчийн Урнаа “Тэнгэрийн шувуу” тоглолтоо хийсэн бол түүний нутаг нэгт, Өвормонголын этник хамтлаг “Хаяа" Монголд ирэх сурагтай. Сайнхо Намчылакийн тоглолтыг зохион байгуулсан “Харгислалын театр”-ынхан тус хамтлагт Монголд тоглох хүсэлт тавьж, нааштай хариу сонссон аж. Зургаан гишүүнтэй тус хамтлаг нь Өвөрмонголын төдийгүй Хятадын этник урсгалын хамгийн том төлөөллийн нэг хэдийнэ болсон бөгөөд дуунуудынхаа ихэнхийг монгол хэлээр дуулдаг юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)