
Бэлхүүсний бүжгийн үдэшлэг наймдугаар сарын 20-нд “Брикс" клубт болно. “Монголын бэлли дэнс хөгжүүлэх" төвөөс гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа эл үдэшлэг “1001 шөнө” нэртэй. Энэ удаа “Монголын бэлли дэнс хөгжүүлэх" төвийнхөн битбокс Бачка, этник хөөмийч Зоригоо нартай хамтран амьд хөгжмийн аялгуунд тухайн үеийн сэтгэмжээрээ бэлхүүсний бүжиг хийх аж. Мөн үдэшлэгийн үеэр бүх хүн нэгэн зэрэг бэлхүүсний бүжиг хийхээс гадна “Бэлли дэнс" клубийн дэргэдэх “Варда” хамтлагийн тоглолтыг хүргэхээр болжээ.
24tsag.mn