
Монголын электро бүжгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Vertifight Mongolia 2013” буюу электро бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Дөрөв дэх удаагийн тэмцээний бүжигчдийг сонгон шалгаруулах “The Rank Battle Volume 4” арга хэмжээ ирэх сарын 12-нд “Hapiness Center”-т болох юм. Энэ жилийн тэмцээн нь өмнөхөөсөө шагналын сангаар илүү, мөн хамрах цар хүрээ өргөн болж байгаагаараа онцлогтой. Электро бүжигчдийн хувьд хүсэн хүлээдэг хамгийн том тэмцээн нь энэ юм.
24tsag.mn