
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын цэргийн хээрийн хамтарсан сургуулилт энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа. Уг сургуулилтын талаар өнөөдөр Батлан хамгаалах яамны удирдлагууд мэдээлэл хийх аж. Энэ удаагийн “Хааны эрэлд-2013” олон улсын цэргийн хээрийн сургуулилтад АНУ, Англи, Автсрали, Франц, БНСУ, Балба зэрэг орны зэвсэгт хүчин оролцох юм. Мөн Тажикстаны баг анх удаа оролцохоор болжээ.
24tsag.mn