
Колумбын Кали хотноо долдугаар сарын 25-нд эхэлсэн олимпийн бус төрлүүдийн Дэлхийн наадам (World games)-д 98 орны 2870 тамирчин 36 спортын төрлөөр 202 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Анх удаагаа Өмнөд Америкт зохиогдож буй энэхүү арга хэмжээнд манайхан сүмо, аэробикийн төрлөөр оролцож байгаа билээ. Наадмын сүмо бөхийн тэмцээн дөрвөн мянган хуний суудалтай “Mariono Ramos Coliseum" ордонд хоёр өдрийн турш үргэлжилж, Монголын бөх Г.Наранбат үнэмлэхүй жинд алт, Р.Гантөгс 85 кг-д хүрэл медапь тус тус хүртжээ. Наадам энэ сарын 4-нд өндөрлөнө.
/24tsag.mn/