
"Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүд” ТББ нь олон улсад жил бүр зохион байгуулагддаг хүний эрхийг хамгаалах V-Day аяны хүрээнд “Миний богино юбка” арга хэмжээг хүний эрх, эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрх, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг гудамжны халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл түгээх, эмэгтэйчүүдийн энэхүү эрхээ эдлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалах зорилготой зохион байгуулж байна. Уг арга хэмжээг хүнийг аливаа байдлаар ялгаварлан гадуурхах, эсвэл нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэхэд уриалах зорилгогүй бөгөөд тайван замаар зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээ нь дэлхий олон улс оронд болдог бөгөөд нас, хүйс харгалзахгүй олон хүмүүс дэмжин оролцдог билээ.
Битлзийн хөшөөний урд маргааш 19.00 цагт болно.
24tsag.mn