
УИХ-ын гишүүн О.Баасанхүү ялаас чөлөөлөгдсөн МАХН-ын дарга Н.Энхбаярын хэвтэж буй Хоёрдугаар эмнэлэгт ирээд байна. Тэрбээр энэ үйл явдлын талаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэхдээ "Өнөөдөр Ерөнхийлөгчийн зүгээс намын даргад уучлал үзүүллээ. Гэхдээ энэ бол баярламаар юм шиг боловч нөгөө талаасаа гунигтай гэж болно. Учир нь Шүүх шинжилгээний үндэсний төвөөс 20 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй багаас гарсан дүгнэлтэд хоёрдмол утгатай хариу өгсөн. Энэ хариунаас болж прокурорын байгууллага эмч нарын дүгнэлтийг хүлээж аваагүй. Одоогоор прокурорын байгууллагаас 12 эмчээс мэдүүлэг аваад байгаа. Үлдсэн найман эмчээс нь ирэх долоо хоногт мэдээлэл авна. Энэ хооронд хүний амь нас эрүүл мэнд яригдаж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс эрүүл мэндийг нь бодоод уучлал үзүүлсэн байх гэж бодож байна" гэлээ. Тэрбээр мөн нэмж хэлэхдээ "Бид хэзээ ч уучлал гуйж царай алдахгүй гэсэн байр суурьтай байгаа" гэлээ.
Сэтгэгдэл (6)