МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялаас чөлөөлөх шийдвэр гарсанаар Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэг дээр МАХН-ын дэмжигчид цуглаад байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар биеийн байдал нь муу байгаа гэж байнга мэдээлж байсан түүнийг эхний ээлжинд ялтны тасгаас энгийн тасагт шилжүүлэхээр болсон байна. Н.Энхбаярын биеийн байдлыг ажиглаж байж эмнэлгээс гаргах эсэхийг нь шийдэх аж. Тиймээс МАХН-ын гишүүд Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн эмч нарын хурлыг чих тавин хүлээх хэрэгтэй болжээ.



















































Сэтгэгдэл (3)