
МАХН-ын зарим гишүүд намын дарга Н.Энхбаяртай уулзаад гарч ирлээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар Н.Энхбаярыг ялаас чөлөөлж байгаа тухай өөрсдийн байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: "Даргыг чөлөөлсөн явдалд ямар нэгэн намуудын хэлцэл байхгүй. Хэрэв тийм байсан бол би Н.Энхбаяр даргыг суллагдах гэж байгаа тухай мэдэх байсан. Манай намынхан энэ шийдвэрт нэг талаас
баярлаж байгаа ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Энхбаяр гэдэг хүний биеийн байдлыг нь төр хариуцахгүй, ийм хүнд байдалтай болсных нь дараа зөвхөн өөрт нь хариуцуулж үлдээлээ" гэв.
Сэтгэгдэл (17)