Н.Удвал: Н.Энхбаяр шоронгоос энгийн тасагт шилжлээ
Клиникийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж буй МАХН-ын дарга Н.Энхбаяртай намын гишүүд нь уулзаад гарч ирлээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал түүнийг дөнгөж сая ялтны тасгаас энгийн тасаг руу шилжүүлсэн тухай хэлсэн юм. Тэрбээр "МАХН-ын дарга МУ-ын Ерөнхийлөгчийн
зарлигаар шоронгоос гарч эмнэлгийн энгийн тасаг руу шилжлээ. Өнөөдөр ийм шийд гаргаснаар
манай даргын биеийг эмчлүүлэх нөхцөл бүрдэж байна. Гадаад эмчлүүлэх, гэртээ
гарах эсэхийг нь гэр бүлийнхэн нь хоорондоо яриад шийдэх байх" гэв.