
Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр дөнгөж сая шүүхийн шийдвэрээр хоригдон хэвтэж байсан Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгээс гарлаа. Тэрбээр гэр бүлийнхний хамт 3088УНА дугаартай хар машинд суун хөдөллөө. Н.Энхбаяр өөрт нь баяр хүргэсэн хүмүүс рүү хараад алгаа хавсран залбирсан юм. Тэрбээр "Намайг дэмжиж, өмгөөлж байсан бүх монголчууддаа баярлалаа" гэв.
Н.Энхбаяр өнөөдөр суллагдсан даруйдаа гэр рүүгээ түр хугацаагаар явж байгаа бөгөөд удахгүй биеэ эмчлүүлэхээр Клиникийн нэгдсэн эмнэлэгт эргэн ирэх аж.
Түүний араас МАХН-ын гишүүд болон эмнэлгийн машин явлаа.
Сэтгэгдэл (5)