
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүрний ойролцоох цайны газар, ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийг Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж шалган, улмаар хуурамч торгуулийн хуудас өгсөн хэрэг гарчээ. Эдгээр иргэд 54-62 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл унасан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн болохыг албаныхан хэлж байна. Мөн төв аймгийн баяр наадмын үеэр хоёр иргэн Мэргэжлийн хяналтын байцаагч хэмээн танилцуулан худалдаа эрхлэгч иргэдийг сүрдүүлэн торгосон байна.
Д.Ундрах /24tsag.mn/