
Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн нэг, гал түймрийн зөрчлийн нэг, зам тээврийн ослын нэг, аврах ажиллагааны нэг дуудлага ирж нийслэлийн Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон орчмын хашаанд машин шатсан байна. Дуудлагаар Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасгийг очиход "Норд бенз" загварын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/