
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ын гарам өнгөрөөд Рашаант явах замд зам тээврийн осол гарч машинд хүн хавчуулагдсан байна.Дуудлагаар Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг очиход "Ланд крузер 80" загварын автомашин замын хажууруу онхолдож 4 иргэн гэмтсэнийг Рашаантын хэсгийн эмнэлгийн эмч авч явсан байна. Ослын улмаас 53 настай эмэгтэй, 35 орчим насны эрэгтэй нар нь машины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)