
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрхийн товчооны гүүрний зүүн талд хүн усанд осолдсон гэх дуудлагаар Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлэг тухайн газар дээр шуурхай очиход "Бенз" загварын автомашинтай иргэд голоор гарах гэж яваад усанд суусан, машин дотор 31 настай эмэгтэй осголтын байдалтай, 3 настай эрэгтэй хүүхэд угаартсан байдалтай байсныг гаргаж 103-ын эмчид шилжүүлж өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/