зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал гадаадад эмчлүүлэх зарим иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүллээ

2013-8-02
0
ЖИРГЭХ
    Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр гадаадад хийлгэх эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Нийт хүсэлт гаргасан иргэдийн дунд судалгаа хийсний дүнд ийнхүү 19 иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.
tomko    Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр гадаадад хийлгэх эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Нийт хүсэлт гаргасан иргэдийн дунд судалгаа хийсний дүнд ийнхүү 19 иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэдээ өөрийн оронд оношлох, эмчлэх чадавхийг сайжруулах асуудлыг зорилт болгосон. Эмнэлгүүдийн чадавх сайжирч, багаж тоног төхөөрөмжийн хангамж эрс сайжирсантай холбоотойгоор өөрийн оронд эмчлэх боломж нэмэгдэж байгаа ажээ. Гэхдээ анагаахын шинжлэх ухаан хөгжихийн хэрээр өвчний оношлогоо эмчилгээний асуудал улам бүр нарийсч, дэлхийд хүртэл ховор тохиолддог өвчнүүд бүртгэгдэж байна. Энэ нь иргэдийг гадаад улс оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарахад хүргэж байгааг Эрүүл мэндийн сайд Н.Удвал онцлов. Тэрээр хэлэхдээ, “ Эрүүл мэндийн яаманд жил бүр 250-300 гадаадад эмчлүүлэх эмчилгээний зардал хүссэн өргөдөл ирж байна. Эдгээрийн гуравны нэг орчим нь Монголд эмчлэгдэх боломжгүй, гадаадад илгээн эмчлүүлэх өвчний жагсаалтад орсон өвчин эмгэгтэй иргэд эзэлж байгаа. Ихэвчлэн мэдрэл, хавдар, тархи, зүрх судасны мэс засал, нүдний өвчин гэх мэт эмгэгүүд зонхилдог. Үлдсэн нь манайд эмчлэгдэх бүрэн боломжтой өвчин байдаг. Зарим тохиодолд гадаадад ч эмчлэгдэхгүй мэдрэл сэтгэцийн хүнд эмгэг, удамшлын өвчнүүд, тархины саажилт зэрэг өвчнүүд байдаг. Яамны зүгээс аль болох асуудлыг хурдан бөгөөд иргэддээ давуу талтайгаар шийдэж өгөхийг зорьдог. Бидний өгч байгаа энэ мөнгө үнэндээ гадаадад эмчилгээ хийлгэхэд хангалтгүй байдаг ч далайд дусал нэмэр болохыг хичээж ажиллаж байна. Өвдсөн хүнд сэтгэлийн дэм хамгийн ихээр дутагддаг болохоор манай яам өвчиндөө шаналж байгаа иргэддээ сэтгэлийн "эм" болж байгаа гэдэгт итгэж байна” гэлээ.

Монгол улсын Засгийн газрын гадаад оронд эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох “Журам батлах тухай” 2011 оны 226 дугаар тогтоол гарсан. Мөн Эрүүл мэндийн сайдын 2011 оны 107 дугаар тушаалаар “Гадаад улсад эмчлүүлэх 27 нэр төрлийн өвчний жагсаалт”, эмнэлгийн дүгнэлт гаргах журмыг баталжээ. Зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчлүүлэх иргэдийн эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан “Гадаад эмчилгээний зөвлөл”-өөр хэлэлцэж шийдвэрлэж байгаа нь гадаад эмчилгээний зардлыг зохистой зарцуулах нөхцлийг бүрдүүлдэг гэдгийг ч салбарын сайд онцолсон. Гадаадад эмчлүүлэх эмчилгээний зардлын дэмжлэг авч буй эдгээр 19 иргэн ч туйлын талархалтай байгаагаа энэ үеэр илэрхийлж, бага гэлтгүй тусламж үзүүлж байгаа нь сайхан санагдаж байна гэдгээ хэлж байсан юм.

Эрүүл мэндийн яамнаас 2011 онд 75 иргэнд, 2012 онд 147 иргэнд гадаад эмчилгээнд санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Харин 2013 оны эхний хагас жилийн байдлаар 84 иргэнд 256 сая төгрөгийг олгоод байгаа аж. Ийнхүү дэмжлэг авч буй иргэдийн 42 хувь нь 3 сартайгаас 17 насны хүүхдүүд байгаа нь судалгаагаар гарчээ. Тиймээс Эрүүл мэндийн сайд Н.Удвал гадаад эмчилгээнд олгох санхүүгийн дэмжлэгийг аль болох эдгээр хүүхдүүдэд чиглүүлэх нь зөв гэж үзэж буйгаа ч илэрхийлсэн. Хүнд өвчтэй хүмүүс гадаадад нэг удаагийн эмчилгээ хийлгээд төдийлөн сайн үр дүн өгөхгүй байх тохиодол их байдаг бөгөөд давтан эмчилгээнд явах шаардлага гардаг. Энэ нөхцөлд дахин санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж байдаг эсэх талаар салбарын сайдаас асуусан. Тэрээр, “Нэгэнт батлагдсан журмаар нэг удаа олгохоор тусгасан болохоор дахин олгох боломжгүй. Гэхдээ аливаа хууль, журам амьдралаас урган гарч, амьдралд нийцэж байх ёстой учраас өөрчлөлт оруулж болох талтай” хэмээн хариулт өглөө хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Хэзээ? (108.200.49.127)
    Ард тумэндээ хэзээ ингэж их хайртай болчихоо вэ!
    2013 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.20.137)
    haha odoo enhbayariin zardliig daahiin bna l daa
    2013 оны 08 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 18 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 29 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 19 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    9 цаг 34 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 42 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 10 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК