
Сэлэнгэ аймгийн анхны аварга Г.Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх "Сэлэнгэ түмний талархлын баяр наадам" Сүхбаатар өнөөдөр эхэлсэн. Түүнд хүндэтгэл үзүүлэх наадмын үеэр Үндэсний 128 бөхийн барилдаан болж, их нас, соёолон, дааганы уралдаан, халх сурын харваа тус тус явагдах юм. Өнөөдөр болсон наадмын үеэр Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлөөс Г.Эрхэмбаяр аваргад 00 21 дугаартай “Бенз G500″ маркийн автомашин, гурван өрөө байр, сүрэг хонь бэлэглэж гардууллаа. Г.Эрхэмбаяр аваргад өгч буй сүрэг хонийг Сэлэнгэ аймгийн 17 сумаас тус бүр 25 хонь авч бүрдүүлсэн аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (6)