
Монголын нэрт яруу найрагч, төр нийгмийн зүтгэлтэн О.Дашбалбарын "Амьддаа бие биеэ хайрла" шүлгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Амьдралын утга учрыг өгүүлж, хүн хүнээ гэсэн сэтгэлтэй байхын ухааныг шингээсэн энэ шүлгэнд хөгжмийн зохиолч Б.Алтанхуяг аялгуу хийснээр олны хүртээл болсон. Энэ дууны анхны сонсогчид нь "100 яруу найрагч, 100 хайрын шүлэг" өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочид байсан юм. Тэгвэл энэ дууг амилуулсан "Увертюра" хамтлагийнхан шинэ уран бүтээлээ дүрсжүүлэхээр болжээ. Тэд Хөвсгөл аймагт аялан тоглолтоор яваа гэнэ. Аялан тоглолтынхоо үеэр клипний зургаа авахуулах юм байна.
Т.Энхэлээ