
Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн УАШТ яг одоо Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Уг тэмцээнийг "Монголын Хөнгөн атлетикийн холбоо” зохион байгуулж байгаа аж. Тэмцээн энэ амралтын өдрүүдэд болох ба 12 байгууллагын 200 гаруй тамирчид хурд, хүчээ үзэх юм. Мөн энэ удаагийн тэмцээнд МУГТ, ОУХМ Б.Сэр-Од, ОУХМ Л.Отгонбаяр, ОУХМ Б.Ачитбилэг зэрэг шилдэг тамирчид оролцож байна.
Хөнгөн атлетикийн УАШТ эрэгтэй 13, эмэгтэй 13 төрлөөр явагдах ба өнөөдөр буюу тэмцээний эхний өдөр бөөрөнцөг шитэлтийн болон 100, 400, 1500, 10000 метрийн уралдаан болж аваргуудаа тодруулах юм. Харин маргааш 200, 800, 5000, 4х400, гурвын болон уртын харайлт, зээрэнцэг шидэлтийн тэмцээнүүд явагдана.